Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Баян-Өлгий аймагт бороо, шуурганы гамшиг арилаагүй байна гэв

2016 оны 8 сарын 18

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод онцгой байдлынхан хоёр дахин түгшүүр зарлалаа. Энэ сарын есний өдөр хүчтэй хар шороон шуурга шуурсаны улмаас дөрвөн багийн нутагт таван эсгий гэрийг эвдэрсэн байна. 

Мөн арван хоёрны өдөр аадар бороо орж арван таван минутын дотор хоёр, гурав, 12 дугаар багуудад үерийн аюул нүүрлэжээ. Үерт иргэд өртөөгүй хэдийч их хэмжээний хуралдсан ус өрхийн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, айлын байр байшинг эвдэх хэмжээнд хүрсэн тул хуралдсан усыг суваг татаж гадагшлуулах шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн 200 тонн усыг сорогч машинаар юүлж өөр газарт асгасан ба гамшгийн хохирлын хэмжээ хараахан тогтоогдоогүй байна. Энэ талаар Баян-Өлгий аймгийн онцгой байдлын газрын ажилтан Х.Ургац “Бороо, шуурганы гамшиг арилаагүй. Манай аврах хэсэг болон сумуудад сайн дурын аврагчид бэлэн байдалд ажиллаж байна. Өлгий сумын зургаа, есдүгээр багийн нутаг дэвсгэрт үерт автсан талбайг цэвэрлэх, ариутгах ажиллагаа үргэлжилсээр байна” гэлээ.  Учир нь энд үерийн уршгаар хог хаягдал үүсч, сүйдсэн хашаа байшингуудын хаягдал их хэмжээгээр бий болоод байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35543
0 эможи
keyboard_arrow_up