Ганга нуурын чуулган энэ сарын 27-нд болно
2016 оны 8 сарын 18

Сүхбаатар аймгийн захиргаанаас 2014 оноос эхлэн Ганга нуурын чуулган хэмээх арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн Ганга нуурын чуулган 8-р сарын 27,28-ны өдрүүдэд болох гэж байна. Ганга нуурын чуулган нь түүх соёл, байгаль, үндэсний өв уламжлалыг сурталчилан харуулсан аялал жуулчлалын арга хэмжээ юм. Энэ үеэр Сүхбаатарчууд тэр дундаа Дарьгангын нүүдлийн соёл, түүх, ёс заншил, ард иргэдийн ахуй амьдралын хэв маягийг харуулсан олон төрлийн арга хэмжээ Ганга нуурын хөвөөн дээр болно. Мөн Дарьгангын нэг бахархал болсон Хун шувуудын чуулганы гайхамшгийг харуулж, шашин урлагийн зан үйлийг хослуулдаг ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35517
0 эможи




