Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Арева” Сүхбаатар аймагт хайгуул хийнэ

2016 оны 8 сарын 17

Өмнөговь аймгийн Улаанбадрах суманд мал хордуулсан гэх муу нэртэй “Арева’’ компани  үйл ажиллагаагаа өргөтгөж, Сүхбаатар аймагт хайгуул хийхээр болсон байна. Тус компанийн охин компани болох “Кожеговь” компани Сүхбаатар аймгийн зургаан сумын 11 хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийхээр болжээ.

Зөвшөөрлийг МХЕГ-аас олгосон байна. Тодруулбал, МХЕГ-ын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан, Онгон, Наран, Баяндэлгэр сумдын 11 хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул явуулахад татгалзах зүйлгүй гэж үзсэн байна. Ийнхүү “Арева”-г дэмжсэн МЕХГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг ураны эсрэг тэмцэгчид эсэргүүцэж байгаа бөгөөд энэ бүх зөвшөөрөл УИХ-ын нэр бүхий гишүүнтэй холбоотой гэж мэдэгдсэн байна. Ямартай ч “Арева”   Сүхбаатар аймагт хайгуулын ажлаа удахгүй эхлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35482
0 эможи
keyboard_arrow_up