Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Үер усны аюулаас болж олон айл усанд автлаа

2016 оны 8 сарын 11

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр өчигдөр хэд, хэдэн аймагт хүчтэй аадар бороо орсноос хашаа байшин усанд автаж, зарим айлын гэр урссан байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо орж үер буусны улмаас хашаа, байшин усанд автаж, мөн голын усанд суусан гэх 5 удаагийн дуудлага ирж, тус сумын Онцгой байдлын хэлтсийн 11 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, усанд автсан 2 хашаа, 1 гэр, 3 автомашин, 9 иргэнийг аюулгүй болгожээ.

Мөн аймгийн Хархорин сумын Орхон багийн Хорихын Жуулчны баазад иргэн Б-ийн гэр, Нарийн хүр багийн Таван салааны гарамд малчин Б, Б нарын 2 гэр, Эрдэнэ толгой багийн Арцат 21 дүгээр гудамжийн 12 тоот хашаа усанд автсан, Эрдэнэ толгой багийн Сайрын хогийн цэгт мотоциклтой хүн, 60 гаруй хонь усанд боогдсон тухай дуудлага өчигдөр 11:36-14:52 цаг хүртэлх хугацаанд хүлээн авч тус сумын Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, аюулгүй болгожээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт, Шанд, Уртын гол багийн нутаг дэвсгэрт өчигдөр 09:40 цагаас 11:20 цаг хүртэлх хугацаанд хүчтэй усархаг бороо орсны улмаас үерийн далан хальж 57 айлын хашаа, 10 байшин, 3 гэр, 2 граж, жорлонгийн нүх усанд автсан гэсэн 9 удаагийн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 32 албан хаагч, 6 автомашин, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 30 алба хаагчид, 1 автомашин, Хотын захирагчийн ажлын албаны 4 албан хаагч, 2 автомашин, нийт 66 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн Алтан амсар гэдэг газарт иргэн Б-ийн гэр усанд урссан тул гэрийнхээ араас Б /26 настай, эрэгтэй/ М /16 настай, эрэгтэй/ нар морьтой ороод алга болчихлоо гэсэн дуудлага мөн өчигдөр 13:20 цагт аймгийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 32 иргэн, 2 автомашин, нийт 38 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн 8 дугаар гудамжийн 1 тоотод үерийн ус хашаа, гэрт ороод байна гэсэн дуудлага өчигдөр 01:10 цагт ирж, аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн М-ийн хашааны усыг соруулж аюулгүй болгожээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35280
0 эможи
keyboard_arrow_up