Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Үерт автсан 22 өрхийг нүүлгэн шилжүүлж байна

2016 оны 8 сарын 09

Энэ сарын 7-ны өдөр буюу өнгөрөгч ням гарагийн 18.00-18.19 минутын хооронд Увс аймгийн Улаангом суманд үер бууж, 8 багийн 500 гаруй айл усанд автаж, 10 айл усанд урсаж байгалийн гамшигт өртөөд байгаа. Мөн үерийн улмаас 20 орчим албан газар, ихэнх орон сууцнуудын зоорийн давхар, граж, Гашууны гол болон ойр орчмын ногоо, жимсний талбайнууд болон ус зайлуулах хоолой, шугам нь тавигдаагүй, эсвэл буруу газраа тавигдсан шинэ замуудын дагуу айл өрх, барилга байгууламжууд усанд автсан юм. Тэгвэл үерт автсан зарим айл өрхийг нүүлгэн шилжүүлж, үерийн усыг соруулан, далан шуудууг сэргээн завсарлах ажлыг эхлүүлсэн талаар тус аймгийн ЗДТГ-аас мэдээлж байна. 

Хурлаар хүндрээд байгаа газруудад анхаарал хандуулж, айлуудыг нүүлгэн шилжүүлэх, үер усны урсацыг сааруулж боох, урсгалыг өөрчлөх, хэрэгцээ шаардлага тулгарсан үед эмнэлгийн тусламж үзүүлэх, гэрэл цахилгаанаар хангах, усанд ихээр автсан газруудын усыг соруулж түвшинг багасгах зэрэг яаралтай авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн юм. Онцгой комиссын гишүүдээр болон зарим байгууллагуудын даргаар ахлуулсан баг, бүлгүүдийг томилж нөхцөл байдал хүндрээд байгаа газруудад очиж ажиллах үүрэг даалгавар мөн өгсөн.  Аймгийн Онцгой комиссоос хохирол тогтоох ажлын хэсгийг байгуулж газар тариалан, МАА, гэр хорооллол, зам, Барилга байгууламж, Эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт гэсэн ангиллаар ажиллуулахаар болжээ Хохирол тогтоох комиссыг Аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал ахлан ажиллаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35216
0 эможи
keyboard_arrow_up