Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Улаангомд үер буусаны улмаас 500 орчим айл усанд автжээ

2016 оны 8 сарын 08

Увс аймгийн Улаангом сумын төвд өчигдөр хүчтэй аадар бороо орж, үер буужээ. Үерийн улмаас Улаангом сумын наймдугаар багийн 500 орчим айл өрх усанд автаж, 10 айлын гэр нурж, 15 орон сууц, таван албан газар, аж ахуйн нэгж байгууллага, худалдаа үйлчилгээний 20 төв, 12 гараш усанд автсан байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газрын 35 албан хаагч, зургаан техник хэрэгсэлтэйгээр ажиллаж голын сав дагуух айл өрхийг нүүлгэн шилжүүлэн, байр орон сууцны усыг соруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35179
0 эможи
keyboard_arrow_up