Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатар аймагт зургаан өдөр цахилгаан хязгаарлана

2016 оны 8 сарын 05

Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын хэмжээнд ирэх даваа гаригаас буюу наймдугаар сарын 8-14-нийг хүртэл цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ. Учир нь Багануур-Хэнтий чиглэлийн 110 квт цахилгаан дамжуулах шугаманд засвар хийхээр болсон учир аймгийн төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зургаан хоног хязгаарлахаар болжээ.

Дээрх хугацаанд аймгийн Засаг даргын тамгийн газар, Эрүүл мэндийн газруудыг эрчим хүчээр хангах аж. Харин аж ахуйн нэгж, айл өрхүүд цахилгаан эрчим хүчээр хангагдахгүй гэдгийг Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨК-ийн Сүхбаатар салбараас мэдээллээ. Маргааш буюу 8-р сарын 6-наас Зуны олимпийн 13-р наадам эхэлнэ. Иргэд олимп үзэхээр хүлээж суугаа үеэр, мөн халуунд олон хоног эрчим хүчгүй байна гэдэг суурин газрын хэрэглэгчдэд хүндрэлтэй учир холбогдох байгууллагуудтай ярилцана гэж аймгийн удирдлагууд хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35119
0 эможи
keyboard_arrow_up