Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

2016 оны 6 сарын 25

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны зургаадугаар сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь талын нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.

2016 оны зургаадугаар сарын 26-наас зургаадугаар сарын 30-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг баруун болон говийн аймгуудын зарим газраар,  27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд нутгийн зүүн хагаст  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26,27-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34781
0 эможи
keyboard_arrow_up