Замын-Үүд өртөөнд түр хугацаагаар ачаа олгохгүй
2016 оны 6 сарын 22

Ирэх долоодугаар сарын 1-нээс Замын-Үүд өртөөнд түр хугацаагаар ачаа олгохгүй гэсэн УБТЗ-ын дарга А-181 тоот тушаал гаргасан байна. Иймд тус боомтоор ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд эртнээс зохицуулалт хийх шаардлагатай байгаа аж.
Тухайлбал, олон улсын тээвэрлэлт ачилтыг зохион байгуулахдаа ирэх долоодугаар сарын 1-нээс хойш тээвэрлэсэн ачаа нь Монгол Улсын хилээр нэвтрэх бол тээвэр зуучтайгаа холбогдон зөвлөгөө авч ажиллахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34689
0 эможи




