Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

2016 оны 6 сарын 22

2016 оны зургаадугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төв, говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм,  бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

2016 оны зургаадугаар сарын 23-наас зургаадугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 26-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, цаашдаа дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34672
0 эможи
keyboard_arrow_up