Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

2016 оны 6 сарын 17

2016 оны зургаадугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр.  Дорнод, Дарьгангын тал нутаг, Халхголын саваар  16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  23-25 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны  зургаадугаар сарын 18-наас зургаадугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын баруун хэсгээр, 19-20-нд ихэнх нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар секундэд түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ. 19-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34570
0 эможи
keyboard_arrow_up