Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

2016 оны 6 сарын 15

2016 оны зургаадугаар сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар  27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2016 оны зургаадугаар сарын 16-наас зургаадугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16, 19-нд зарим газраар, 17-нд төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд  нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 19-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34484
0 эможи
keyboard_arrow_up