Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Тэрхийн голын гүүр эвдэрснээс хязгаарлалт хийжээ

2016 оны 6 сарын 07

"Архангай аймгийн Цэцэрлэг хотоос Тосонцэнгэлийн улсын чанартай авто замын 210 километрт байрлах Тариат сумын "Тэрхийн голын гүүр”-нд гэнэтийн эвдрэл үүсчээ. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын Зам тээврийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 131 тоот тушаалаар түр гүүр барих хүртэлх хугацаанд тус гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байхаар хязгаарлалт тогтоосон байна. Тиймээс энэ чиглэлд ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгслүүд өөр зам маршрут буюу урд талаараа Баянхонгор, Өвөрхангай аймаг, хойд талаараа Булган, Хөвсгөл аймгийн замыг сонгож явахыг Архангай аймаг дахь Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34397
0 эможи
keyboard_arrow_up