Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийг эх барьж авахдаа цементэн шалан дээр унагаажээ

2016 оны 5 сарын 19

Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эмч, сувилагчид ажлын хариуцлага дахин алдлаа. Дөнгөж төрсөн нярай хүүхдийг цементэн шалан дээр алдаж гэмтээсэн тухай гомдлыг хүүхдийн эцэг, эхээс МШУТ-ийн 70321111 утсанд мэдээлжээ.

Хүүхэд тархиндаа гэмтэл авсан бөгөөд БОЭТ-д 21 хоног эмчлүүлж байгаад одоо Хужирт сумын эмнэлгийн хяналтанд байна. Харин хүүхдийн амь насанд ноцтой хохирол учруулах шахсан эмч, сувилагчдад эцэг, эхийн удаа дараагийн гомдлын дагуу сануулга өгч, ахлах сувилагчийг 2 сарын цалингийн 20 хувиар шийтгээд өнгөрчээ.

Төрөх тасгийн эмч, сувилагчдын талаар иргэдийн дунд багагүй гомдол байдаг бөгөөд анх төрж байгаа охидыг “сүржигнэлээ” гэж загнаж байгаад памперсанд нь төрүүлдэг, нэг удаа хөдөөнөөс ирсэн залуу эхийг “чангалах” нэрийн дор шалны хувинд төрүүлж байсан гэх гомдол, шүүмжлэл яригдсаар байна.

Нэгэн цагт хүүхдийг эх барьж авах нь буяны дээд хэмээн үзэж, “Хүйн ээж” хэмээх алдар цолыг авдаг байсан бол одооны эмч, сувилагчид хорвоод хүн болж ирж буй нялх амьтныг эх барьж авахдаа ад үзэн тээршааж, хайнга ханддаг болсон ба эхчүүд ч БОЭТ-д төрөхдөө айдастай очдог болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33499
0 эможи
keyboard_arrow_up