Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Завханы Сонгино хүртэлх замыг наймдугаар сард хүлээлгэж өгнө гэв

2016 оны 5 сарын 18

Хяргас нуурын Үзүүрийн булгаас Завханы Сонгино сум хүртэлх 135 км зам 8 сард ашиглалтанд орохоор болжээ. Тодруулбал, Увс аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд Хяргас нуурын Үзүүрийн булгаас Завханы Сонгино сум хүртэлх 135 км замыг БНХАУ-ын “Шинжаан Шин Фан” компани гүйцэтгэж байгаа юм.

Тус компани суурь далан, ус зайлуулах суваг, явган гүүр зэрэг байгууламжаа өнгөрсөн намар хийжээ. Энэ хавраас цементээр бэхжүүлсэн сууриа тавин ирэх наймдугаар сард уг замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Тус аймгийн төвөөс Наранбулаг сум хүртэлх 90 км замыг 2013 онд ашиглалтад оруулсан. Наранбулагаас Үзүүрийн булаг хүртэлх 100 км замыг 2014 онд БНХАУ-ын “Шинжаан Шин Фан” компани концессын гэрээгээр тавьсан юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33422
0 эможи
keyboard_arrow_up