УНТЭ-ийн нүд судлалын суралцагч эмч Ё.Сүндэрьяа олон улсын хурлаас “YO Travel Grant” ШАГНАЛ хүртлээ УНТЭ-ийн нүд судлалын суралцагч эмч Ё.Сүндэрьяа олон улсын хурлаас “YO Travel Grant” ШАГНАЛ хүртлээ
11 сарын 19, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

УНТЭ-ийн нүд судлалын суралцагч эмч Ё.Сүндэрьяа олон улсын хурлаас “YO Travel Grant” ШАГНАЛ хүртлээ

2026 оны 11 сарын 19

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлалын III дамжааны суралцагч эмч Ё.Сүндэрьяа БНСУ-д болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлж, “YO Travel Grant” шагнал хүртжээ.

Тэрээр 2026 оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-нд зохион байгуулсан Солонгосын нүд судлалын нийгэмлэгийн 136 дугаар хурал, APOIS-ийн VI конгресс болон Солонгос, Хятад, Японы нүдний эмч нарын XIX хамтарсан хуралд оролцсон байна.

Олон улсын залуу нүдний эмч нарын хуралдаанд торлог бүрхэвчийн хэв шинжит бус ховхролыг хийн ретинопекси аргаар эмчилсэн тохиолдлуудын судалгааг аман илтгэлээр танилцуулжээ.

Мөн “Монгол Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүдний яаралтай тусламжийн тасгийн 2025 оны үзлэгүүд” сэдэвт хамтарсан судалгааны ажил нь ханын илтгэлээр шалгарч, хурлын үеэр танилцуулагдсан байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671556
0 эможи

keyboard_arrow_up