Э.Анхбаяр: УХТЭ-т амжилттай хэрэгжсэн KOFIH төсөл 2027 оноос Зүүн бүсийн 6 аймаг, нийслэлийн төвийн 6 дүүрэгт хэрэгжинэ

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт (УХТЭ) KOFIH-ийн дэмжлэгээр 2027–2032 онд хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн төслийн танилцуулга болж байна.
Энэ үеэр зүүн бүсийн 5 аймаг болон нийслэлийн дүүргүүдэд хийсэн судалгааны үр дүнг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ.
УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр "KOFIH төсөл УХТЭ-т 10 гаруй жил амжилттай хэрэгжсэн. Ингэснээр УХТЭ-ийн тусламж, үйлчилгээний нэр төрөл сайжирч, эмнэлгийн ажилтнууд олон удаагийн сургалтад хамрагдсан.
Мөн БНСУ-ын Кангбук Самсунг эмнэлэгтэй хамтран элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг УХТЭ-д нутагшуулан ажиллаж байна.
УХТЭ 2024–2025 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дурангийн аргаар амжилттай хийсэн анхны эмнэлэг болсон.
2027 оноос зүүн бүсийн таван аймаг, төвийн зургаан дүүрэгтэй хамтран нийгмийн эрүүл мэндийн ямар төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, судалгааны ажлыг хэрхэн хийх талаар өнөөдөр удирдлага, төлөөлөлтэй нь хэлэлцэж, санал солилцож байна.
Нийгмийн эрүүл мэнд нь бүх тусламж, үйлчилгээний суурь юм. Тиймээс энэ чиглэлд хөрөнгө зарцуулснаар цаашид өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Мөн KOFIH төслөөр дамжуулан орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг дэмжиж, цаашид суралцах боломжийг нь нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж байна." гэв.



























