УНТЭ чихрийн шижинг эрт илрүүлэх талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө УНТЭ чихрийн шижинг эрт илрүүлэх талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө
11 сарын 14, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

УНТЭ чихрийн шижинг эрт илрүүлэх талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө

2026 оны 11 сарын 13

Arslan.mn

Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дотоод шүүрэл судлал, диабетийн төв арваннэгдүгээр сарын 12-нд “Диабетийн эсрэг эрт үеийн арга хэмжээ” уриан дор сургалт, өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд чихрийн шижин, эрт илрүүлэг, хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгчээ. Мөн иргэдийн биеийн өөхний хувь болон өөх тосны үзүүлэлтийг тодорхойлж, мэргэжлийн зөвлөгөө өгсөн байна.

УНТЭ-ийн мэдээлснээр, Монгол Улсад чихрийн шижингийн тархалт сүүлийн жилүүдэд гурав дахин нэмэгджээ. Тус төвийн амбулаториор жилд дунджаар 20–24 мянган хүн чихрийн шижин болон түүний хүндрэлтэй холбоотой үзлэг, оношилгоонд хамрагддаг байна.

Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглэдэг.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671499
0 эможи

keyboard_arrow_up