“MedSkin” эмнэлэг ЛАЗЕРААР хамрын амьсгал чөлөөлөх мэс заслыг хийж байна

“MedSkin” эмнэлэг хамрын амьсгал чөлөөлөх мэс заслыг лазерын аргаар хийж байна.
Уг аргын давуу тал нь эдгэрэлтийн хугацаа харьцангуй богино бөгөөд өвчтөн 3-5 хоногийн дараа хэвийн амьдралын хэмнэлдээ орох боломжтой юм.
"MedSkin" эмнэлгийн чих, хамар, хоолойн мэс заслын эмч Э.Энхчимэг:
Хамрын амьсгал чөлөөлөх мэс заслыг ихэнх тохиолдолд хамрын таславчийн мурийлт болон самалдагны томролыг хамтад нь засах байдлаар хийдэг. Уламжлалт самалдагны мэс заслын дараа шарх үүсэж, арчилгаа их шаардахаас гадна цус алдах эрсдэлтэй байдаг. Тиймээс мэс заслын дараа ойролцоогоор нэг сарын хугацаанд боолт хийлгэх шаардлага гардаг.
Харин манай эмнэлэгт лазерын аргаар самалдагийг хоёр талаас нь агшаах үйлдэл хийдэг. Ингэснээр салст бүрхэвчийг гэмтээхгүй, мэс заслын дараах наалдац үүсэх эрсдэлийг бууруулж, эдгэрэлтийг түргэсгэх давуу талтай.
Уламжлалт мэс заслын дараа удаан хугацаанд боолт хийлгэх шаардлагатай байдаг бол лазерын аргын үед энэ хугацаа 3-5 хоног байх боломжтой.
Гэхдээ мэс заслын дараа тодорхой хугацаанд гам барих, тухайлбал хүнд дасгал хөдөлгөөнөөс зайлсхийх зэрэг дэглэмийг мөрдөх шаардлагатай.
Хамрын таславч муруй, самалдаг хөөж томорсон, эсвэл өмнө нь хамрын таславч засах, самалдаг багасгах мэс засалд орсон ч дахин хамар битүүрэх зовиуртай болсон хүмүүс уг эмчилгээнд хамрагдах боломжтой.
Самалдаг ихэвчлэн харшлын шалтгаанаар хөөж томордог. Зарим хүн мэс заслын дараа хамрын амьсгал нь сайжирсан ч 3-4 жилийн дараа харшлын нөлөөгөөр дахин битүүрэх тохиолдол бий. Ийм зовиуртай хүмүүс лазерын аргаар самалдагийг агшаалгах боломжтой бөгөөд энэ нь эдгэрэлт хурдан, зовиур багатай байх давуу талтай.
Мөн лазерын аргаар зөвхөн самалдагийг агшаахаас гадна нармайн гүйлс томорсон тохиолдолд түүнийг авах мэс заслыг хийх боломжтой гэдгийг онцлов.
“MedSkin” эмнэлэг нь чих, хамар, хоолойн түгээмэл зовууриас эхлээд нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээг НЭГ ДОРООС АВАХ боломжтой юм.
Цаг захиалах: 7222-0333
Хаяг: БЗД, 25-р хороо, Нарны зам 115-р байр, МТ колонкийн зүүн талд



