Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эмнэлэгтээ өдөрт 100 мянган төгрөгийн эмчилгээг үнэ төлбөргүй авна Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эмнэлэгтээ өдөрт 100 мянган төгрөгийн эмчилгээг үнэ төлбөргүй авна
11 сарын 04, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эмнэлэгтээ өдөрт 100 мянган төгрөгийн эмчилгээг үнэ төлбөргүй авна

2026 оны 11 сарын 03

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас томуугийн улирлын бэлэн байдлыг хангах чиглэл ирүүлсний дагуу 2026 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилт 100,000 төгрөг. Энэ зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна.

Өдрийн эмчилгээнд шаардлагатай эмчийн үзлэг, хяналт, оношилгоо, эмчийн заалтын дагуу эм, физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг бусад шаардлагатай эмийн эмчилгээг багтана.

Эцэг эхчүүд хүүхдийн ханиад томуугийн үед хэрэглэх шаардлагатай эмийг өөрсдийн мөнгөөр худалдан авах шаардлагагүй. Эмчилгээг тухайн эрүүл мэндийн байгууллага даатгалын санхүүжилтээр хариуцан зохион байгуулна.

Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утасны дугаарын жагсаалтыг Нийслэлийн эрүүл мэндийн ерөнхий газраас хүргэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671346
1 эможи

keyboard_arrow_up