С.Билгүүнцоож: Арьсаа чангалж, бүх давхаргад нь жигд чийгшлээ хадгалахыг хүсвэл Juvelook тарилгыг сонгоорой С.Билгүүнцоож: Арьсаа чангалж, бүх давхаргад нь жигд чийгшлээ хадгалахыг хүсвэл Juvelook тарилгыг сонгоорой
11 сарын 02, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

С.Билгүүнцоож: Арьсаа чангалж, бүх давхаргад нь жигд чийгшлээ хадгалахыг хүсвэл Juvelook тарилгыг сонгоорой

2026 оны 11 сарын 02

Arslan.mn

Арьсаа чангалж, бүх давхаргад нь жигд чийгшил өгөхийг хүсэж байвал Juvelook тарилга нь сонголтуудын нэг юм. Энэхүү тарилга нь арьсны коллагены нийлэгжилтийг дэмжиж, арьсны уян хатан чанар, бат бөх байдлыг сайжруулах онцлогтой.

"MedSkin" эмнэлгийн Арьс гоо заслын эмч, АУ-ны магистр С.Билгүүнцоож:

Juvelook тарилга нь арьсны өөрийн коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэх үйлчилгээтэй. Коллагены нийлэгжилт нэмэгдсэнээр арьсны уян хатан чанар сайжирч, чийглэг, толигор, бат бөх болоход дэмжлэг үзүүлдэг.

Мөн нүүр болон хүзүүний арьсанд хийх боломжтойгоороо давуу талтай. Тарилга хийлгэснээс хойш ойролцоогоор долоо хоногийн дараагаас арьсны чийгшил сайжирч эхлэх бөгөөд үр дүн нь 1-3 сарын хугацаанд аажмаар илэрдэг.

Өөрийн арьсны коллагены нийлэгжилтийг дэмжиж, чангаруулахыг хүсэж буй хүмүүст гурван сар тутамд нэг удаа хийлгэхийг зөвлөж болно. Харин илүү эрчимтэй үр дүн зорьж байгаа тохиолдолд сарын зайтай гурван удаагийн курс эмчилгээнд хамрагдах боломжтой. Гэхдээ давтамж, эмчилгээний төлөвлөгөөг арьсны онцлог, эмчийн үзлэгт үндэслэн тогтооно.

Тарилгын дараах арчилгаа:

  • Долоо хоногийн хугацаанд халуун ус, саунд орохоос зайлсхийх

  • Хэт ачаалалтай дасгал хөдөлгөөн хийхгүй байх

  • Архи, согтууруулах ундааны хэрэглээг аль болох хязгаарлах

  • Эмчийн өгсөн арчилгаа, зөвлөмжийг мөрдөх

Juvelook тарилга нь арьсны коллагены нийлэгжилтийг дэмжих замаар уян хатан, чийглэг байдлыг сайжруулахад чиглэсэн гоо заслын эмчилгээ юм.

Цаг захиалах: 7222-0333

Хаяг: БЗД, 25-р хороо, Нарны зам 115-р байр, МТ колонкийн зүүн талд

Фэйсбүүк: MedSkin dermatology & aesthetic surgery clinic

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671320
0 эможи

keyboard_arrow_up