Э.Энхчимэг: “MedSkin” эмнэлэг хамрын шинэ хугарал болон таславчийн МУРИЙЛТЫГ ТЭГШЛЭХ мэс заслыг мэргэжлийн түвшинд хийж байна

"MedSkin" эмнэлэг тусламж, үйлчилгээнийхээ хүрээг өргөжүүлж, чих, хамар, хоолойн чиглэлийн үзлэг, оношилгоо, эмчилгээ болон мэс заслын үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ.
Энэ талаар "MedSkin" эмнэлгийн чих, хамар, хоолойн мэс заслын эмч Э.Энхчимэг Чих, хамар, хоолойн бүх төрлийн тусламж, үйлчилгээг бүх насны иргэдэд мэргэжлийн түвшинд үзүүлж байна. Хүүхэд, том хүн гэлтгүй эмчид үзүүлж, шаардлагатай оношилгоо, эмчилгээг хийлгэх боломжтойг онцоллоо.
Хамар битүүрэх, амьсгалахад хүндрэлтэй байх, чих болон хоолой өвдөх зэрэг зовиурыг үл тоолгүй, мэргэжлийн эмчид хандан тохирох оношилгоо, эмчилгээг хийлгээрэй.
Үзүүлж буй амбулаторийн тусламж, үйлчилгээ:
-
Хамар битүүрэх, шингэн нус гоожих
-
Ханиад томууны үед хүүхдийн хамрын нус, хоолойн цэр соруулах
-
Хоолой өвдөх, улайх, сөөх зэрэг зовуурийн үед шаардлагатай үзлэг, эмчилгээ, ажилбар хийх
-
Чих өвдсөн үед нарийвчилсан үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх.
Хэсгийн мэдээ алдуулалттай хийгдэх МЭС ЗАСЛЫН төрлүүд:
"MedSkin" эмнэлэгт чих, хамар, хоолойн чиглэлээр дараах төрлийн мэс засал, эмчилгээний ажилбаруудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна. Үүнд:
-
Чихний чиглэлээр: Чихний дэлбээний сэтэрхий оёх, чихний ургацаг авах, чихний ойр орчмын болон арьсны уйланхай авах,
-
Хамрын чиглэлээр: Хамрын шинэ хугарлыг хэсгийн мэдээ алдуулалттай засах, хамрын таславчийн мурийлтыг тэгшлэх мэс засал, самалдагийг лазераар агшаах мэс засал,
-
Хоолойн чиглэлээр: Хоолойн мах авах мэс заслын ажилбар багтаж байна.
Ийнхүү чих, хамар, хоолойн түгээмэл зовууриас эхлээд нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээг НЭГ ДОРООС АВАХ боломжтой юм.
Цаг захиалах: 7222-0333
Хаяг: БЗД, 25-р хороо, Нарны зам 115-р байр, МТ колонкийн зүүн талд
