УНТЭ зүрхний эмийн ачаалалтай spect/ct шинжилгээг Монгол Улсад анх удаа эмнэлзүйн практикт нэвтрүүллээ УНТЭ зүрхний эмийн ачаалалтай spect/ct шинжилгээг Монгол Улсад анх удаа эмнэлзүйн практикт нэвтрүүллээ
10 сарын 22, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

УНТЭ зүрхний эмийн ачаалалтай spect/ct шинжилгээг Монгол Улсад анх удаа эмнэлзүйн практикт нэвтрүүллээ

2026 оны 10 сарын 22

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Дүрслэл оношилгооны төвийн цөмийн онош зүйн эмч нар Зүрхний төвийн эмч нартай хамтран “Зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT” (Adenosine Stress Myocardial Perfusion Imaging – MPI) шинжилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлж, эхний хоёр тохиолдлыг амжилттай гүйцэтгэлээ.

Энэхүү шинжилгээг нэвтрүүлснээр зүрхний булчингийн цусан хангамжийг үнэлэх, цусны эргэлтийн дутагдлыг илрүүлэх, зүрхний ишемийн байршил, тархалт болон хүндийн зэргийг тодорхойлох оношилгооны шинэ боломж бүрдэж байна.

Тус шинжилгээ нь биеийн хүчний дасгалын ачаалал авах боломжгүй өвчтөнд аденозин эмийн тусламжтайгаар зүрхний булчингийн цусан хангамжийг үнэлдгээрээ онцлог юм.

Мөн шинжилгээний үр дүнг өвчтөний эмнэлзүйн бусад мэдээлэлтэй уялдуулан үнэлснээр эмчилгээний тактик болон цаашдын тусламж үйлчилгээний чиглэлийг оновчтой тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Ийнхүү УНТЭ-ийн эмч нар энэхүү оношилгоог эмнэлзүйн практикт нэвтрүүлснээр зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх шинэ боломжийг бүрдүүллээ.

Arslan.mn

Arslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671185
0 эможи

keyboard_arrow_up