УХТЭ эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “СОС Медика Монголиа“ ХХК-тай хамтран ажиллана УХТЭ эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “СОС Медика Монголиа“ ХХК-тай хамтран ажиллана
10 сарын 09, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

УХТЭ эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “СОС Медика Монголиа“ ХХК-тай хамтран ажиллана

2026 оны 10 сарын 09

Arslan.mn

СОС Медика Монголиа ХХК болон Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг эмнэлзүйн тусламж, үйлчилгээ, яаралтай тусламж, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт болон хамтарсан симпозиум зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлзүйн мэдлэг, туршлагаа харилцан солилцох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн сургалт, симпозиум болон мэргэжлийн бусад арга хэмжээг хамтран зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий захирал Э. Анхбаяр, Үйл ажиллагаа, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д. Цогт-Очир, СОС Медика Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц. Эрдэмбилэг, Ерөнхий эмч Уильямс Робертс Эванс болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний үйл ажиллагаа хариуцсан менежер П. Лувсандагва нар оролцлоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр байгууллагын төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671019
0 эможи

keyboard_arrow_up