УНТЭ эмч нарыг мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр БНСУ-ын Сэжун эмнэлэгтэй хамтран ажиллана
2026 оны 10 сарын 09

Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Сэжун эмнэлэг (Sejong Hospital) хооронд 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Сэжун эмнэлэг нь зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд олон улсын эрүүл мэндийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажилладаг эмнэлэг юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын шилдэг туршлага нэвтрүүлэх, оношилгоо эмчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад чухал ач холбогдолтой юм.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671010
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:









