УБТЗ-ын Төв эмнэлэг харьяалал харгалзахгүйгээр дурангийн оношилгоо хийж эхэлжээ УБТЗ-ын Төв эмнэлэг харьяалал харгалзахгүйгээр дурангийн оношилгоо хийж эхэлжээ
09 сарын 29, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

УБТЗ-ын Төв эмнэлэг харьяалал харгалзахгүйгээр дурангийн оношилгоо хийж эхэлжээ

2026 оны 9 сарын 29

Arslan.mn

75 жилийн түүхтэй УБТЗ-ын Төв эмнэлэг нь төмөр замын ажилтан, тэдний гэр бүл, төмөр замын ахмадууд болон иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж ирсэн.

Өдгөө УБТЗ-ын Төв эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан оношилгооны үйлчилгээг нэвтрүүлж, өвчнийг эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн ажиллаж байна.

Тодруулбал, энэ оны есдүгээр сараас эхлэн тус эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн даатгалаар, харьяалал харгалзахгүйгээр урологи, ходоод, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн үзлэг, оношилгоо, эмчилгээний үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Тус эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан оношилгооны үйлчилгээг нэвтрүүлж, өвчнийг эрт илрүүлэх, хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн тусламж, үйлчилгээг өргөжүүлж байна. Үүний нэг нь ходоод, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн оношилгоо юм.

Бүдүүн, шулуун гэдэсний эмгэг, тэр дундаа хавдрыг эрт илрүүлэхэд дурангийн шинжилгээ чухал ач холбогдолтой. Ялангуяа 45 наснаас дээш иргэдийг гурван жилд нэг удаа, 60 наснаас дээш бол жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах шаардлагатай байдаг. Гэвч иргэдийн дунд товлосон хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдах байдал хангалтгүй хэвээр байна.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670866
0 эможи

keyboard_arrow_up