Польш улстай эмийн зохицуулалт, чанар, хангамжийн чиглэлээр хамтран ажиллана Польш улстай эмийн зохицуулалт, чанар, хангамжийн чиглэлээр хамтран ажиллана
09 сарын 16, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Польш улстай эмийн зохицуулалт, чанар, хангамжийн чиглэлээр хамтран ажиллана

2026 оны 9 сарын 16

Arslan.mn
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцид бүтээгдэхүүний бүртгэлийн газар (URPL)-ын Ерөнхийлөгч Grzegorz Cessak тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, эмийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар Монгол Улсын эмийн бүртгэл, үнэлгээ, бүртгэсний дараах тандалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, эмийн чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд нийцүүлэх чиглэлээр Польш Улсын туршлагаас суралцах боломжийг хэлэлцэв.

Arslan.mn

Мөн Европын фармакопейн стандарт, аргачлалыг судлан нэвтрүүлэх, Монгол Улсыг Европын фармакопейн хорооны ажиглагчийн статустай болгох боломж, эмийн ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний судалгаа, үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Түүнчлэн Монгол Улсад нэн шаардлагатай болон өргөн хэрэглэгддэг эмийг үйлдвэрлэгчээс шууд, тогтвортой нийлүүлэх, эмийн хангамжийн тасралтгүй байдлыг хангах чиглэлээр Польшийн эм үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.
Цаашид хоёр талын мэргэжлийн байгууллагуудын мэдлэг, туршлага солилцоо, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны тодорхой төлөвлөгөө хэрэгжүүлэх замаар Монгол, Польшийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдлээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670697
0 эможи

keyboard_arrow_up