П.Алтанцэцэг: Фентанил тариа тасраагүй. Улсын эмнэлгүүдэд нөөцийн хуваарилалт хийж зохицуулж байна“

Мэдээгүйжүүлэгт хэрэглэх “Фентанил” тариа улсын хэмжээнд тасраад сар гаруй болж байна гэх мэдээлэл гараад байсан.
Тэгвэл энэ талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг "Фентанил 50 мкг/мл тарилгын уусмалыг 2023 оны 07 дугаар сараас хойш үндэсний үйлдвэрлэгчээс Ерөнхий гэрээний дагуу эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлж байна.
2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс түүхий эдийн нөөц багассантай холбоотойгоор тус эмийн хангамжид хомсдол үүсэх эрсдэл бий болсон тул ЭЭХХЗГ-аас үйлдвэрлэгчид шаардлага хүргүүлж, шаардлагатай зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласны үр дүнд одоогоор эмийн нийлүүлэлт тасалдаагүй.
Эрүүл мэндийн байгууллагуудын эмийн хангамжийг хэвийн үргэлжлүүлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж байна" гэлээ.


