Эм, эмнэлгийн хэрэгслийн ХЗГ Польш Улстай ЭМИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн алба (Office for Registration of Medicinal Products, Medical Devices and Biocidal Products – URPL) хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгуулсан.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын эмийн зохицуулалт, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх 5 жилийн хамтын ажиллагааны замын зураглал баталгаажсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн албаны удирдлагууд болон төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газартай олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хурал, уулзалт зохион байгуулж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын эмийн зохицуулалтын байгууллагуудын харилцааг бэхжүүлж, олон улсын сайн туршлага, зохицуулалтын шилдэг практикийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.








