Эмч Б.Эрдэнэбулган:  Хүүхдүүдэд шимтэй, чанартай, амттай хоол өгч байж сурах таатай орчин бүрдэнэ Эмч Б.Эрдэнэбулган: Хүүхдүүдэд шимтэй, чанартай, амттай хоол өгч байж сурах таатай орчин бүрдэнэ
09 сарын 11, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Эмч Б.Эрдэнэбулган: Хүүхдүүдэд шимтэй, чанартай, амттай хоол өгч байж сурах таатай орчин бүрдэнэ

2026 оны 9 сарын 11

Arslan.mn

ЕБС-иудын үдийн хоолонд сард нэг удаа таван цулын махаар хоол хийж өгөх ажлыг эхлүүлээд байна.

Энэ талаар Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир "Үдийн хоолонд таван цулаар хоол хийж өгч байгаа нь үнэн. ЕБС-ууд нэгдсэн нэг цэстэй болсон. Дотор махан хоолоор үйлчлэх ажлыг сүүлийн 2-3 жил судлаад энэ жилээс сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр жишгээр оруулж ирсэн" гэсэн тайлбар өгсөн.

Харин иргэдийн зүгээс таван цулын махаар хоол хийхийг эсэргүүцэж байгаа бус, харин эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн хэр сайн, чанартай цэвэрлэж, бэлтгэж чадах вэ гэдэгт илүүтэй шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ талаар Эмч Б.Эрдэнэбулган өөрийн цахим хуудснаа "Малын гэдэс дотрыг хамгийн шимтэй амин дэм агуулдаг гээд байх юм. Түүнийг баталсан судалгаа байна уу? Судалсан зүйл байвал хуваалцаач.

Миний мэдэхээр наанадаж баас шээс болгож боловсруулдаг эрхтэн. Цаанадаж гэдэс доторт шимэгч хорхой бичил биетэн хамгийн их агуулагддаг. Малчид бүх малдаа туулга уулгадаг гэж бодохгүй байна.

Хүүхдүүдэд шимтэй, чанартай, амттай хоол өгч байж сурах таатай орчин бүрдэнэ. Дургүйд хүчгүй гэгчээр САЙН САЙН гээд хүчээр идүүлэх нь сургуульдаа явах эрмэлзлийг бууруулна. Гоё хоолтой бол хүүхэд гэлтгүй хүн ч ажилдаа таатай хандана.

Хэдэн хүүхдүүддээ малын дотор гэдэс идүүлтлээ ядуурсан хэрэг үү? Монголын заяа их дээ уг нь.

Сайн гээд байгаа хүмүүс айлууд гэртээ өдөр болгон чансж иднэ биз. Цагаа тулвал өөрсдөө ч идэхгүй дээ дуракууд. Хүүхдэд болхоор идүүлнэ сайн ч гэх шиг." хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670621
0 эможи

keyboard_arrow_up