Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ
09 сарын 10, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026 оны 9 сарын 10

Arslan.mn

Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг ирэх дугаар сарын 1-нээс улс орон даяар эхлүүлнэ гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. 12 дугаар сарын 1 хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх аж. 

Энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн эмч нарыг “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-ийн сургагч багшаар бэлтгэсэн аж. 

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн иж бүрэн үнэлгээнд чиглэж байгаагаараа онцлог. Тухайлбал, хүүхдийн өсөлт хөгжил, харааны чадал болон хараазүй, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ, нурууны муруйлт, хавтгай тавхай, хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэх, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ зэрэг үзлэг, тандалтыг хийх аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670616
0 эможи

keyboard_arrow_up