Монгол-Польшийн эм зүйн салбарын тэргүүлэх мэргэжилтэн, эрдэмтэд Улаанбаатар хотноо чуулна
2026 оны 9 сарын 10

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх-ийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн алба, Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
Энэ хүрээнд 2 улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, хяналтын байгууллага хамтран ажиллах тунхаглалд гарын үсэг зурж 5 жилийн хамтын ажиллагааны замын зураглалыг баталгаажуулсан.
Энэхүү төлөвлөгөөний дагуу Монгол-Польшийн эм зүйн салбарын тэргүүлэх мэргэжилтэн, эрдэмтдийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес уулзалтыг 2026 оны 9 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670611
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
