БНСУ-ын Кангбук Самсунг эмнэлгийн судалгааны баг УХТЭ-т ажиллаж, ирэх онд хэрэгжих төслийн явцтай танилцлаа БНСУ-ын Кангбук Самсунг эмнэлгийн судалгааны баг УХТЭ-т ажиллаж, ирэх онд хэрэгжих төслийн явцтай танилцлаа
09 сарын 07, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

БНСУ-ын Кангбук Самсунг эмнэлгийн судалгааны баг УХТЭ-т ажиллаж, ирэх онд хэрэгжих төслийн явцтай танилцлаа

2026 оны 9 сарын 07

Arslan.mn

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь гадаад харилцаагаа өргөжүүлэх, бусад орны эмнэлгүүдтэй хамтран ажиллах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулдаг.

Тэгвэл энэ ажлын нэг болох БНСУ-ын Олон улсын эрүүл мэндийн сан (KOFIH), Кангбук Самсунг эмнэлгийн төлөөлөгчид Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүрэлцэн ирж, ээлжит уулзалтаа хийлээ.

Дээрх хоёр эмнэлэг хамтран 2027 онд “Улаанбаатар хот болон Зүүн бүсийн халдварт бус өвчний тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэх юм. 

Энэ удаагийн уулзалтаар Улаанбаатар хот болон зүүн бүсийн хүн амыг халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, 2027 оноос хэрэгжих төслийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.

Arslan.mn

Монгол Улс, БНСУ-ын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж, халдварт бус өвчний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр ийнхүү үргэлжилж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670553
1 эможи

keyboard_arrow_up