ЭМЯ: Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлээр БНХАУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлнэ ЭМЯ: Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлээр БНХАУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
09 сарын 04, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЭМЯ: Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлээр БНХАУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026 оны 9 сарын 04

Arslan.mn

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний газрын Дэд дарга Сүн Ян, БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Ерөнхий захирлын орлогч Мэй Ян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар халдварт өвчний тандалт, эрт сэрэмжлүүлэг, лабораторийн чадавх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол, Хятадын мэргэжлийн байгууллагууд хил орчмын бүс нутагт тарваган тахал болон бусад зоонозын халдварт өвчний тандалт, судалгааг 33 удаа хамтран зохион байгуулж, халдвар үүсгэгчийг илрүүлсэн нь хамтын ажиллагааны бодит үр дүн юм.

Arslan.mn

Цаашид хил орчмын зоонозын өвчний тандалт, судалгааг өргөжүүлж, эрсдэлийн мэдээлэл солилцоо, лабораторийн хамтын ажиллагаа, хамтарсан судалгаа, мэргэжилтэн солилцоог эрчимжүүлэхээр санал нэгдлээ.

Түүнчлэн БНХАУ-ын тал Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийн үйл ажиллагааг тогтворжуулж бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжилтэн солилцох, дадлагажуулах, хамтарсан судалгаа шинжилгээ хийх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670528
0 эможи

keyboard_arrow_up