АУДИТ: Налайх дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Байгал хууль бусаар “тендергүй“ ₮1 тэрбумын шууд худалдан авалт хийсэн ЗӨРЧИЛ илэрчээ АУДИТ: Налайх дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Байгал хууль бусаар “тендергүй“ ₮1 тэрбумын шууд худалдан авалт хийсэн ЗӨРЧИЛ илэрчээ
09 сарын 02, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

АУДИТ: Налайх дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Байгал хууль бусаар “тендергүй“ ₮1 тэрбумын шууд худалдан авалт хийсэн ЗӨРЧИЛ илэрчээ

2026 оны 9 сарын 02

Arslan.mn

Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2026 оны 02-р сарын 25-нд  Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "Хязгаарлалттай дүгнэлт" гаргажээ.

Тодруулбал, аудитаар нийт 1,4 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 5,2 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 1,19 тэрбум төгрөгийн зөрчилд 3 албан шаардлага хүргүүлж, 268 сая  төгрөгийн зөрчилд 4 зөвлөмж хүргүүлжээ.

Төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайлангийн аудитаар 1,4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь аудитын тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан тул ийнхүү “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.

Тухайлбал, хууль, журам зөрчиж, 2025 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлаагүй, тендер зарлахгүйгээр төсвийн 1 тэрбум төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл, аж ахуйн материалыг ШУУД ХУДАЛДАН АВАЛТ хийсэн зөрчил илэрчээ.

Ташрамд дурдахад,  Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар Л.Байгал 2019 оны есдүгээр сараас эхлэн одоо хүртэл  ажиллаж буй.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670481
0 эможи

keyboard_arrow_up