ФОТО: Монгол–Японы хамтарсан VIII семинарт Япон улсаас 20 гаруй эмч,техникийн мэргэжилтэн оролцож, эмчилгээний арга зүй, туршлагаа хуваалцаж байна

Монгол Улсад гемодиализ эмчилгээ үүсэж хөгжсөний 50 жилийн ой тохиож буй.
Энэ хүрээнд Монголын Нефрологийн Холбооноос өнөөдөр /2026.08.28/ Монгол–Японы хамтарсан 8-р семинар болон "Бөөр судлалын үндэсний VII хурал"-ыг амжилттай зохион байгуулагдаж байна.
Уг хурал “Бөөрний архаг өвчнөөс бөөр орлуулах эмчилгээ хүртэлх насан туршийн цогц тусламж, үйлчилгээ” сэдвийн хүрээнд явагдаж байна.

Энэ талаар УНТЭ-ийн Бөөрний төвийн их эмч, Монголын Нефрологийн Холбооны ерөнхийлөгчө Д.Хурцбаяр "Япон Улстай хамтран гемодиализ эмчилгээний сургалт семинарыг зохион байгуулж байна. Монгол, Япон болон бусад орны бөөр судлал, диализийн чиглэлийн эмч, судлаач, мэргэжилтнүүд оролцож, бөөрний архаг өвчний тусламж үйлчилгээнээс эхлээд гемодиализ, хэвлийн диализ, судасны хүрц, хоол тэжээл, хөдөлгөөн засал, бөөр орлуулах эмчилгээний орчин үеийн чиг хандлага, эмнэлзүйн туршлага, судалгааны үр дүнг хэлэлцэх юм.
Энэ жилийн хуралд Япон улсаас 20 гаруй эмч, сувилагч, инженер техникийн мэргэжилтэн оролцон, эмчилгээний арга зүй, туршлагаа хуваалцаж байна.
Өнөөдрийн сургалтаар хөлийн арчилгаа, хөдөлгөөн засал болон судасны хүрцийн хэт авианы үнэлгээ, хэт авиан хяналттай ажилбарын дадлага сургалт явагдаж байна. Мөн онол, практик талаар эрдэмтэн, судлаач нарын итгэл тавигдана.
Анх Монгол Улсад гемодиализ эмчилгээг эхлүүлэхэд Японы эмч, ажилчдын тусламжтайгаар манай эмч, инженерүүд тус улсад суралцаж, эмчилгээ япон аппаратаар эхлүүлж байсан түүхтэй." гэдгийг онцлов.
Уг хамтарсан сургалт семинар хоёр өдөр үргэлжлэх юм.

























