“Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн чадавхыг сайжруулах хөтөлбөр“ амжилттай хэрэгжиж байна “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн чадавхыг сайжруулах хөтөлбөр“ амжилттай хэрэгжиж байна
08 сарын 20, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн чадавхыг сайжруулах хөтөлбөр“ амжилттай хэрэгжиж байна

2026 оны 8 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (KOFIH) хооронд байгуулсан гэрээний дагуу манай улсын "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн чадавхыг сайжруулах хөтөлбөр" (CEOMETS) амжилттай хэрэгжиж байна.

Тэгвэл өнөөдөр энэхүү хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Эрүүл мэндийн яаманд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтантуяа, БНСУ-ын Олон Улсын Эрүүл Мэндийн Сангийн дэд менежер Дон Канг болон 21 аймаг, есөн дүүргийн эмнэлгийн инженер, техникч, мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Сургалтын үйл ажиллагааг нээж ЭЭХХЗГ-ын дарга П.Алтантуяа хэлсэн үгэндээ "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн чадавхыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд бид 2026 онд нийт гурван удаагийн томоохон сургалтыг инженер, техникч нартаа зориулан зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын баталгаажуулалтыг сайжруулах” сэдэвт сургалт маань энэ оны хоёр дахь сургалт болж байна. 

БНСУ-ын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (KOFIH) нь манай салбарт бодит хөрөнгө оруулалт хийж, мэргэжилтнүүдийг чадваржуулахад үнэлж баршгүй дэмжлэг үзүүлж ирсэн. Үүний тод жишээ нь, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын хоёр мэргэжилтэн тус сангийн дэмжлэгээр 2025 онд Солонгос улсад гурван сарын хугацаатай чадавхижуулах сургалтад амжилттай хамрагдсан. Өнөөдрийн байдлаар Монгол улсаас зургаан инженер тус сургалтад хамрагдаад байна. Өнөөдрийн сургалт нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн, аюулгүй байдлыг хангах, цаашлаад иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад маш том түлхэц болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бидэнд шинэ мэдлэг, туршлагаа хуваалцаж буй танай байгууллагын нийт хамт олонд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье." хэмээлээ. 

Arslan.mn

ЭЭХХЗГ-ын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Энхсүрэн:

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналтын чиглэлээр 21 аймаг, есөн дүүргийн эмнэлгийн инженер, техникч нарыг чадавхжуулах сургалт өнөөдөр эхэлж байна. Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер бэлтгэж эхэлсний 30 жилийн ой энэ онд тохиож байгаа учраас сургалтаас гадна олон улсын хурлын мөн зохион байгуулна. 

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч нарыг ШУТИС, АШУҮИС, зарим хувийн сургуулиуд бэлтгэн төгсгөдөг. Харин энэ чиглэлээр суралцаад төгссөн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт дутмаг байдаг учраас ЭЭХХЗГ-аас энэ тал дээр анхаарал хандуулж, сургалтыг зохион байгуулж байна. Өмнө нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэхээр засдаг засварчин л гэж хардаг байсан бол эрүүл мэндийн техник, технологи шинэчлэгдэхийн хэрээр инженерүүдийн оролцоо нэмэгдэж, эмч нартайгаа хамт аппаратан дээрээ ажилладаг болсон. Тиймээс тогтмол сургалтыг зохион байгуулах шаардлагатай байна. 

Сургалт нь "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн эрх зүйн орчин, чанар аюулгүй байдлыг хангах" чиглэлээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, НЭМГ болон Орон нутгийн нийт 40 эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд хамрагдаж байна. Сургалт дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670301
0 эможи

keyboard_arrow_up