УНТЭ-ийн эмнэлгийн баг COP17 хурлын үеэр оролцогчдод эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Монгол-Японы сургалтын эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн төв болон бусад эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хурлын оролцогч, төлөөлөгч, зочин, ажилтан, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
УНТЭ-ийн эмнэлгийн баг 12 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр 1 эмнэлгийн нэгж, 2 хөдөлгөөнт эмнэлгийн баг, дүрс оношилгоо болон лабораторийн хэсгийг ажиллуулж, гамшиг, ослын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Хурлын өдрүүдэд эмнэлгийн баг газар дээр нь үзлэг, үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд анхан болон яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэн, өвчтөний биеийн байдлыг тогтворжуулах, цаашид нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнийг дараагийн шатлалын эмнэлгийн байгууллагад шуурхай шилжүүлэн хүргэх зохион байгуулалтаар ажиллаж байна.











