УНТЭ-т Тайванийн МакКэй Анагаахын коллежийн оюутнууд дадлага хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг,Тайванийн МакКэй Анагаахын коллеж (Mackay Medical College) болон МакКэй Мемориал эмнэлэгтэй 2024 оноос оюутан солилцоо, сургалтын чиглэлээр хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд МакКэй Анагаахын коллежийн 4 оюутан 1 сарын хугацаатай дадлага хийж, эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээний үйл явц болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.
Дадлагаа амжилттай дүүргэсэн оюутнуудад сертификат гардуулж, оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Тайванийн анагаахын боловсролын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ оюутнууд харилцан туршлага, мэдлэг солилцох, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх чухал боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Монгол–Тайванийн эрүүл мэнд, анагаахын боловсролын хамтын ажиллагаа улам өргөжин тэлсээр байна.









