“Интермед эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан“ гэх дуудлага өнөө өглөө иржээ

Интермед эмнэлгийн байрыг цагдаа, хүчний байгууллагууд тодорхойгүй шалтгаанаар хамгаалалтад авсан талаар өмнө бид мэдээлсэн.
Тодруулбал, "Интермед эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан" гэх дуудлага өнөө өглөө 09.56 цагт хуулийн байгууллагад иржээ. Дуудлагатай холбогдуулан тус эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийг гарган үзлэг, шалгалт хийж байна.
Тэгвэл Интермед эмнэлгийн зүгээс албан ёсны цахим хуудастаа дараах мэдэгдлийг нийтэлжээ.
Тэрбээр " Эмнэлэгт ирсэн мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагаас манай эмнэлгийн байранд шалгалт, хяналтын ажлыг гүйцэтгэж байна.
Одоогийн байдлаар шалгалтын явц үргэлжилж байгаа бөгөөд бид үйлчлүүлэгч, эмч мэргэжилтэн, ажилтныхаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хууль хяналтын байгууллагаас өгсөн заавар удирдамжийн дагуу ажиллаж байна." гэв.

