ЭЭХХЗГ:  “Зайлшгүй шаардлагатай лабораторийн оношлуурын хэрэгслийн жагсаалт боловсруулахад чиглэл олгох сургалт” болж байна ЭЭХХЗГ: “Зайлшгүй шаардлагатай лабораторийн оношлуурын хэрэгслийн жагсаалт боловсруулахад чиглэл олгох сургалт” болж байна
08 сарын 11, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЭЭХХЗГ: “Зайлшгүй шаардлагатай лабораторийн оношлуурын хэрэгслийн жагсаалт боловсруулахад чиглэл олгох сургалт” болж байна

2026 оны 8 сарын 11

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Зайлшгүй шаардлагатай оношлуурын хэрэгслийн жагсаалт боловсруулахад чиглэл олгох сургалт”-ыг зохион байгуулж байна.

Тус сургалтын үйл ажиллагаанд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газын дарга М.Наранпүрэв, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Соккоро Эскеланте, ЭЭХХЗГ болон лавлагаа шатлалын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга М.Наранпүрэв хэлсэн үгэндээ “Бидэнд өнөөдөр тулгамдаж буй асуудлын нэг нь анхан шатны эмнэлгийн байгууллагууд иргэдэд лабораторийн чанартай үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ гэдэг байдаг. Анхан шатны эмнэлгүүд энэ үйл ажиллагаагаа үзүүлэхгүй байгаагаас үүдэж лавлагаа шатлалын эмнэлэгт ачаалал үүсч, оношилгооны чадамжид нөлөөлөх нь бий. Нөгөө талаас хувийн хэвшлийн лабораторийн нэгдсэн тогтолцоог нэгтгэх шаардлагатай байна.

Монгол Улсад идэвхтэй байгаа архаг өвчлөлд ямар шинжилгээг хийх шаардлагатай байгааг тодруулах жагсаалт гаргаж байгаа нь нэг алхам урагшилж байгаа хэрэг гэж харж байна” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Соккоро Эскеланте:

Лабораторийн оношилгооны хэрэгслийн жагсаалтыг олон улсад гаргасан байдаг. ЭМЯ, ЭЭХХЗГ, ДЭМБ хамтран зайлшгүй шаардлагатай лабораторийн оношилгооны мэргэжлийн жагсаалтыг анх удаа гаргаж байгаад баяртай байна. Бид өмнө нь үндэсний хэмжээнд нэн шаардлагатай эмийн жагсаалтыг гаргаж байсан бол одоо лабораторийн оношилгооны хэрэгслийн жагсаалтыг боловсруулах нь маш чухал ажил юм. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт маш олон шинэ технологи нэвтэрч байгаа учраас лаборатори ч мөн үүнийг дагаад өндөр түвшинд хөгжиж байна. Тиймээс зайлшгүй оношилгооны хэрэгслийн жагсаалтыг гаргах шаардлагатай юм.

Нотолгоонд суурилсан оношилгооны бодлого нь аюулгүй, хүртээмжтэй бөгөөд чанартай эмчилгээг иргэдэд хүргэхэд хамгийн чухал байдаг. Ингэснээр өвчнийг эрт илрүүлэх, тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэх боломжтой болдог. Монгол Улсын анхны нэн шаардлагатай оношилгооны жагсаалтыг боловсруулах чухал алхмыг эхлүүлсэн ЭМЯ, ЭЭХХЗГ-ын хамт олонд баяр хүргэе.

Arslan.mn

Сургалт хоёр өдөр үргэлжлэх аж. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670163
0 эможи

keyboard_arrow_up