Д.УЯНГА: D вирусын хавсарсан халдвар нь элэгний үрэвсэл, хатуурал, элэгний дутагдал зэрэг хүндрэлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг
2026 оны 8 сарын 04

УНТЭ-ийн Олгох эмч Д.Уянгын зөвлөгөөг хүргэж байна.
Тэрээр "Элэгний үрэвсэл нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх боломжтой өвчин юм.
Элэгний В, С, Д вирусын халдвар нь удаан хугацаанд ямар нэгэн зовиургүй явагдах боловч элэгний хатуурал, элэгний хавдар зэрэг ноцтой хүндрэлд хүргэх эрсдэлтэй.
Дельта вирус (HDV) нь зөвхөн В вируст гепатит (HBV)-ийн халдвартай хүмүүст үржиж, халдварладаг онцлогтой. Дельта вирусын хавсарсан халдвар нь элэгний үрэвсэл, хатуурал, элэгний дутагдал зэрэг хүндрэлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- В вируст гепатитын эсрэг вакцинд хамрагдах нь Дельта вирусын халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
- Цус болон биеийн шингэнээр дамжих эрсдэлээс сэргийлж, хамгаалалттай бэлгийн харьцаанд орох, ариутгасан нэг удаагийн тариур, багаж хэрэглэх нь чухал.
Хэрэв та В вируст гепатиттай бол Дельта вирусын шинжилгээ өгч, эмчийн тогтмол хяналтад хамрагдаарай." хэмээлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670090
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
