Ц.ОТГОНБАЯР: Иргэд архины хордлогоо тайлах зорилгоор дур мэдэн дусал хийлгэх нь аюултай

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Ц.Отгонбаяраас баяр наадмын өдрүүдэд хэрхэн зөв зохистой хооллох талаар зөвлөгөө авлаа.
Тэрээр "Наадмын өдрүүдэд иргэд амарч байх хугацаандаа махны хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ архины хэрэглээ мөн нэмэгддэг. Үүнээс шалтгаалж архины хордлогод орох тохиолдол бий.
Иргэдийн хувьд цуг уусан нэгнээ хараа хяналтгүй орхиод явах тохиолдол бий. Үүнээс үүдэж архины хордлогод орсон иргэн бөөлжиж, бөглөрч, зүрх зогсох тохиолдол бий. Тиймээс хажуудаа байгаа нэгнээ орхиж явахгүй байх, орхиж явах тохиолдолд хажуу тийшээ харуулж унтуулах шаардлагатай. Мөн хүнд хоолны араас архи уух нь биеийг улам тухгүйтүүлэх нь бий.
Архины хордлогоо тайлах зорилгоор дур мэдэн дусал хийлгэх, хүйтэн усанд оруулах, хүчээр бөөлжүүлэх нь биед эргээд сөрөг нөлөөтэй. Тиймээс архи уусан үедээ халуун бүлээн зүйл сайн уух хэрэгтэй." гэдгийг онцоллоо.
