БНСУ-ын зөвлөх эмч нарын баг дөрвөн жилийн хугацаанд 15,000 гаруй Монгол иргэнд үзлэг оношилгоо, яаралтай мэс засал хийжээ БНСУ-ын зөвлөх эмч нарын баг дөрвөн жилийн хугацаанд 15,000 гаруй Монгол иргэнд үзлэг оношилгоо, яаралтай мэс засал хийжээ
07 сарын 07, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

БНСУ-ын зөвлөх эмч нарын баг дөрвөн жилийн хугацаанд 15,000 гаруй Монгол иргэнд үзлэг оношилгоо, яаралтай мэс засал хийжээ

2026 оны 7 сарын 07

Arslan.mn

БНСУ-ын Гёнги аймаг Олон улсын эрүүл мэндийн сайн үйлсийн баг энэ сарын 1-5-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоог хийж, зарим яаралтай тохиолдолд мэс засал хийж ажиллалаа.

Тодруулбал, Гёнги аймгийн эмч нарын холбооноос эмэгтэйчүүд, дотор, мэс засал, уламжлалт анагаах ухаан, эрүү нүүрний зөвлөх, арьс харшил, хүүхэд, сувилахуйн багийн нийт 67 эмч, мэргэжилтнүүд Дундговь аймагт ажиллаж, монгол эмч нартай туршлагаа хуваалцахаас гадна дөрөв дэх жилдээ сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулжээ.

Энэ үеэр тус аймгийн нийт 4000 орчим иргэнд үзлэг, оношилгоог хийж, 50 гаруй яаралтай тохиолдолд мэс засал хийсэн юм.

Arslan.mn

2022 онд ирэх үед Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтэй хоёр хүүхдийг БНСУ-д 100 хувь төлбөрийг нь даан эмчлүүлсэн бөгөөд энэ удаагийн айлчлалын үеэр дээрх хоёр хүүхэд тосон авч, хүндэтгэл үзүүлсэн нь маш сайхан үйл явдал болсныг БНСУ-ын Гёнги аймаг Олон улсын эрүүл мэндийн сайн үйлсийн багийн ахлагч, доктор Сон Ён Му энэ үеэр онцолж байлаа.

Мөн тэрээр “Энэ ташрамд хоёр дахь жилдээ хамтран ажиллаж буй Дундговь аймгийн ЗДТГ, ИТХ, Нэгдсэн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ удаагийн үзлэг оношилгоо их өргөн хүрээтэй болж өнгөрлөө. Иргэд ч биднийг тун таатай хүлээн авсан. Манай мэргэжлийн багийнхан эдгээр өдрүүдэд 4000 гаруй иргэнд үзлэг, оношилгоог хийсэн байна. Цаашид ч бид энэ үйл ажиллагаагаа тасалдуулахгүй хийх зорилготой байна. 

Ингэхийн тулд та бүхний тусламж, дэмжлэг хэрэгтэй байгааг мөн дурдах хэрэгтэй. Үүнд үгээс визний мэдүүлгийг хурдан шийдвэрлэх, өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа учраас зарим төлбөрийг Монгол Улсын багаас гаргах, хамтран ажиллах бүх боломжоор хангах зэргээр туслахыг хүсч байна.” хэмээлээ.

Arslan.mn

Гёнги аймаг эмч нарын нийгэмлэг нь Монгол Улсад дөрөв дэх жилдээ уг арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд 15,000 орчим иргэнд үзлэг оношилгоо хийжээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669764
0 эможи

keyboard_arrow_up