Т.ЦЭНДСҮРЭН:  Эмч хүн ганцаараа хөдөлмөрлөөд өнөөдрийн зэрэгт хүрэхгүй. Ард минь бат зогссон та бүхэндээ баярлалаа Т.ЦЭНДСҮРЭН: Эмч хүн ганцаараа хөдөлмөрлөөд өнөөдрийн зэрэгт хүрэхгүй. Ард минь бат зогссон та бүхэндээ баярлалаа
07 сарын 06, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Т.ЦЭНДСҮРЭН: Эмч хүн ганцаараа хөдөлмөрлөөд өнөөдрийн зэрэгт хүрэхгүй. Ард минь бат зогссон та бүхэндээ баярлалаа

2026 оны 7 сарын 06

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан УХТЭ-ийн дурангийн төвийн зөвлөх эмч, АУ-ны доктор, клиникийн профессор Т.Цэндсүрэнд "Хүний гавьяат эмч цол" хүртээлээ. 

Тэгвэл УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр Монгол Улсын Хүний гавьяат эмч Т.Цэндсүрэнг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 

Монгол Улсын Хүний гавьяат эмч Т.Цэндсүрэн:

Улсын Хоёрдугаар төв эмнэлгээрээ 30 орчим жил овоглож байна. Анх юугаа ч мэдэхгүй залуухан эмчийг өлгийдөн авч, өнөөдрийн зэрэгтээ хүргэсэн нийт хамт олондоо баярлалаа. Эмч хүн ганцаараа хөдөлмөрлөөд өнөөдрийн зэрэгт хүрэхгүй. Ард нь бат зогсож байдаг хайрт хань, гэр бүлийнхэн, аав, ээждээ, хамт олондоо баярлаж, талархаж байгаагаа хэлмээр байна. 

Монголын ард түмэндээ Дурангийн хэмээн алдаршсан Ч.Ухнаа багшийнхаа нэр хүндийг өндөрт өргөхийн төлөө өнөөдрийг хүртэл хичээн ажиллаж байна. Өмнө нь өөрөө л суралцаад гүйж байсан бол өнөөдөр залуу эмч нартаа зөвлөж, сургадаг эмч болж, өнөөдөр ийнхүү төрдөө үнэлүүлсэндээ баяртай байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669756
0 эможи

keyboard_arrow_up