Г.БАЯРМӨНХ: Хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд анхаараагүйгээс үүдэж олон гажиг үүсэх нь бий. Үүний нэг нь шаймий зуулт Г.БАЯРМӨНХ: Хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд анхаараагүйгээс үүдэж олон гажиг үүсэх нь бий. Үүний нэг нь шаймий зуулт
06 сарын 09, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Г.БАЯРМӨНХ: Хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд анхаараагүйгээс үүдэж олон гажиг үүсэх нь бий. Үүний нэг нь шаймий зуулт

2026 оны 6 сарын 08

Arslan.mn

УНТЭ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн их эмч Г.Баярмөнхөөс шаймий зуултыг засах мэс заслын талаар тодрууллаа.

Тэрээр "Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагт жилд 10,000-12,000 үйлчлүүлэгч хандаж, үйлчилгээ авдаг. Үүний 60 гаруй хувь нь шүдний болон шүдний бус үрэвсэлт өвчин давамгайлдаг. 

Үүнээс гадна сүүлийн үед төрөлхийн болон олдмол шаймий зуулттай иргэд хандах нь их байна. Шаймий зуултыг төрөлхийн буюу олдмол гэж хоёр ангилдаг. Хүүхдийнхээ амны хөндийг багаас нь анхаараагүйгээс үүдэж олон гажиг үүсэх нь бий. Үүний нэг нь шаймий зуулт юм. Шаймий зуултаас үүдэж амьсгалын замд саад бий болох, гоо сайхан алдагдаж, өөртөө итгэх итгэл буурах, амьдралын чанарт өөрчлөлт гарах нь бий. 

УНТЭ-т энэ төрлийн мэс заслыг хийдэг бөгөөд сүүлийн жилүүдэд залуучууд энэ төрлийн мэс засалд орох нь элбэг байна. " хэмээлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669281
0 эможи

keyboard_arrow_up