У.Зулбуян: Зүрхний шигдээсийн дараа даралт, цус шингэлэх, зүрхний эмийг таслах нь амь насанд аюултай

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн Шигдээсийн нэгжийн сувилагч У.Зулбуянгийн зөвлөгөөг хүргэж байна.
"Зүрхний шигдээс нь зүрхийг цус, хүчилтөрөгчөөр хангадаг артери бөглөрөх үед үүсдэг. Үүний үр дүнд цусны урсгалын алдагдал нь бидний зүрхний булчинг гэмтээдэг. Зүрхний шигдээс нь өөрийгөө үргэлж тодорхой зарладаггүй. Үнэндээ ихэнх тохиолдолд тэд бага зэргийн өвдөлт, таагүй байдал зэрэг маш нарийн шинж тэмдгүүдээр эхэлдэг.
Зүрхний шигдээсээр өвчилсний дараа эмээ таслахгүй уух нь хамгийн чухал. Хэрэв зүрхний шигдээсийн дараа даралт, цус шингэлэх, зүрхний эмийг таслах нь амь насанд аюултай.
Хооллолтондоо маш сайн анхаарч өөх, тостой, шарсан, хуурсан, давс ихтэй хоол идэхгүй байх, архи, тамхинаас бүр мөсөн татгалзах хэрэгтэй.
Үүнээс гадна хөдөлгөөн болон амралтаа зөв тохируулах хэрэгтэй. Хүнд ажил хийхээс татгалзаж, хөнгөн дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь тустай.
Хэрэв танд амьсгал давхцах, цээжээр хүчтэй өвдөх, хүйтэн хөлс гарах, бие гэнэт сулрах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

