Б.Дамдиндорж: АШУҮИС болон ТОКУШИМАГИЙН их сургууль 20 жилийн хугацаанд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн Б.Дамдиндорж: АШУҮИС болон ТОКУШИМАГИЙН их сургууль 20 жилийн хугацаанд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн
06 сарын 06, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Б.Дамдиндорж: АШУҮИС болон ТОКУШИМАГИЙН их сургууль 20 жилийн хугацаанд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн

2026 оны 6 сарын 05

Arslan.mn
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) болон Япон Улсын Токушимагийн их сургуулийн хамтын ажиллагааны 20 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээнд Токушимагийн их сургуулийн Ерөнхийлөгч, хүндэт профессор Ясухико Кавамура тэргүүтэй төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, багш нар, эмч мэргэжилтнүүд болон төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ "Хоёр их сургуулийн хамтын ажиллагаа нь 2006 оноос эхэлсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд анагаах ухааны боловсрол, хүний нөөцийн хөгжил, эрдэм шинжилгээ, судалгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний салбарт бодит үр дүн авчирсан стратегийн түншлэл болон хөгжиж байгааг харахад үргэлж таатай байдаг.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд  АШУҮИС-ийн 53 багш, эмч амжилттай төгссөн бол өнөөдрийн байдлаар 13 докторант Токушимагийн их сургуулийн докторын сургалтад суралцаж байна. Түүнчлэн хоёр сургуулийн хамтарсан докторын 2+2 хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэлсэн нь олон улсын түвшний судлаач, эрдэмтдийг бэлтгэх чухал боломжийг бүрдүүлж байна. Оюутан солилцооны болон зуны сургалтын хөтөлбөрүүдийн хүрээнд нийт 95 гаруй оюутан хамрагдаж, олон улсын боловсролын орчинд суралцах, туршлага солилцох боломжийг хүртжээ.Токушимагийн их сургуулийн төгсөгчдийн сүлжээ жил ирэх тусам өргөжин тэлж, зөвхөн анагаах ухаан төдийгүй инженерчлэл, технологийн чиглэлээр мэргэшсэн төгсөгчид нэмэгдсээр байна.

Хамтын ажиллагааны хүрээнд хамгийн сүүлд хэрэгжүүлсэн том төсөл бол АШУҮИС болон Токушимагийн их сургууль хамтран Япон Улсын “Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа” (SATREPS) хөтөлбөрт эрүүл мэндийн салбараас анх удаа шалгарсан нь онцлох үйл явдал болж байна. Энэхүү төслийн хүрээнд “Монгол Улсад гепатит дельта вирусийн халдварыг хянах, оношлох, эмчлэх нь” сэдэвт судалгааг 2026 оны дөрөвдүгээр сараас эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл амжилттай болвол маш том дататай болно. 

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өнөөгийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлага, профессор багш нар, судлаачид, эмч мэргэжилтнүүд болон төгсөгчдөд талууд гүн талархал илэрхийлье" хэмээлээ. 

Arslan.mn

Токушимагийн их сургуулийн Ерөнхийлөгч, хүндэт профессор Ясухико Кавамура:

Бид анх хамтын ажиллагаагаа 2005 онд эхлүүлж байлаа. Энэ хугацаанд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, “Монгол–Японы сургалтын эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэх төсөл”-ийг 2017 болон 2019 онд хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж, төслийн хүрээнд Токушимагийн их сургуулиас 54 мэргэжилтэн ажиллаж, Монголын эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах есөн удаагийн сургалтад нийт 88 мэргэжилтэн хамрагдаад байна. 

Мөн бидний хамгийн амжилттай хэрэгжүүлсэн нэг төсөл бол монгол японы ард түмний хамтын дэмжлэгээр боссон Монгол-Японы эмнэлэг юм. Токушимагийн их сургууль нь тус эмнэлгийг сургалт, эмнэл зүй, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг хослуулсан орчин үеийн их сургуулийн эмнэлэг болгон хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар ирсэнд талархалтай байдаг. 2019 онд ашиглалтад орж байх үед үйлчлүүлэгч багатай байсан бол өнөөдөр тус эмнэлгээр маш олон иргэд үйлчлүүлж, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг авч байгааг харахад таатай байна. Цаашид бид олон төсөл дээр хамтран ажиллаж, илүү сайн үр дүнд хүрч ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. 

Arslan.mn
АШУҮИС нь “Эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг олон улсын хэмжээнд манлайлагч их сургууль байх” алсын хараагаа хэрэгжүүлэхэд Токушимагийн их сургуулийн эрдэмтэн судлаачид, хамт олны мэдлэг, туршлага, дэмжлэг, хамтын ажиллагаа үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирснийг талууд онцоллоо. 

2012 онд Токушимагийн Их Сургуулийн Төгсөгчдийн Монголын Холбоо (MAUTA) байгуулагдаж, АШУҮИС-д төв оффисоо нээн үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669237
0 эможи

keyboard_arrow_up