Н.Даваажав: Электрон тамхи их хэрэглэснээс болж бачуурах, ханиад хүрээд эдгэхгүй удах зэрэг шинж тэмдэг маш их илэрч байна Н.Даваажав: Электрон тамхи их хэрэглэснээс болж бачуурах, ханиад хүрээд эдгэхгүй удах зэрэг шинж тэмдэг маш их илэрч байна
05 сарын 26, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Н.Даваажав: Электрон тамхи их хэрэглэснээс болж бачуурах, ханиад хүрээд эдгэхгүй удах зэрэг шинж тэмдэг маш их илэрч байна

2026 оны 5 сарын 26

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээнээс гадна электрон тамхины хэрэглээ маш их болсон. Тэгвэл энэ талаар бид УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн эмч Н.Даваажаваас тодрууллаа. 

Тэрээр "Утаат тамхийг хүн хэмжээтэй татаж чаддаг бол электрон тамхийг тасралтгүйгээр татаж, эрүүл мэндээрээ хохирч байна. 

Сүүлийн жилүүдэд 18-25 насны залуучуудад электрон тамхи их хэрэглэснээс улбаатай бачуурах, ханиад хүрээд эдгэхгүй байх зэрэг шинж тэмдэг маш их илэрч байна. Асуумжаар дээрх хүмүүс бүгд электрон тамхи татдаг нь тогтоогдсон. 

Нэг ширхэг утаат тамхи нь 15 орчим соролт байдаг гэж үздэг. Харин электрон тамхийг татаж байгаа хүмүүсийн хэрэглээ нь маш их болсон. Тамхинаас гарч байна гэсэн нэртэйгээр электрон тамхи татаж, эрүүл мэндээрээ улам их хохирох тохиолдол их байна. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд эмэгтэй хүмүүс татхи татах нь огцом нэмэгдсэн.

Эмчээр ажиллаж эхлэх үед эмэгтэйчүүдээс тамхи татдаг уу гэж асуухад үгүй гэж хариулах нь маш их байдаг байсан бол одоо хүйс хамаарахгүй татах болсон нь эмзэглэмээр санагддаг. 

Үүнээс гадна өсвөр насныхан буюу 12-15 насны хүүхдүүд электрон тамхи татах тохиолдол их байгааг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй байна. 

Тамхи нь уушгины хавдар, уушгины өвчлөлийн хамгийн том шалтгаан болдог. Мөн зүрхний шигдээсийн хамгийн том шалтгаан нь тамхидалт. Ялангуяа эрэгтэйчүүдэд энэ эрсдэл улам л нэмэгдэж байна.

Уушгиа хамгаалахын тулд та тамхиа аль болох л эрт хаях хэрэгтэй. Тамхинаас гарахын тулд электрон тамхи сонгох нь хамгийн том алдаа гэдгийг мөн ойлгох хэрэгтэй." гэдгийг онцоллоо. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669088
0 эможи

keyboard_arrow_up