ХӨСҮТ: 420 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Шинэ ба дахин сэргэж буй халдварын тасаг“-ийг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа ХӨСҮТ: 420 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Шинэ ба дахин сэргэж буй халдварын тасаг“-ийг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа
05 сарын 25, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

ХӨСҮТ: 420 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Шинэ ба дахин сэргэж буй халдварын тасаг“-ийг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа

2026 оны 5 сарын 25

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төв нь гадаад болон дотоодын олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 

Тэгвэл уг төслийн нэг болох БНТУ-ын Тика олон улсын байгууллагын 420 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Шинэ ба дахин сэргэж буй халдварын тасаг"-ийг иж бүрэн тохижуулж, ашиглалтад өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд хэлсэн үгэндээ "ХӨСҮТ-ийн Шинэ ба дахин сэргэж буй халдварын тасгийг иж бүрэн тохижуулж, ашиглалтад өглөө. Уг тасаг нь коронавирусийн цар тахлын үед хамгийн их ачаалалтай ажилласан тасаг байсан. Түүнээс хойш засварлах зайлшгүй шаардлагатай болж, өнөөдөр ийнхүү Тика олон улсын байгууллагаас санхүүжилт гаргаж, иж бүрэн тохижууллаа. Уг тасгаар дийлэнхдээ хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг учраас аль болох тухтай байлгах үүднээс бүх засварыг хийсэн. 

Энэ ташрамд уг ажлыг эхлүүлж, бодит ажил хэрэг болоход туслалцаа үзүүлсэн Тика олон улсын байгууллагын хамт олонд талархал илэрхийлье." хэмээлээ. 

 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669070
0 эможи

keyboard_arrow_up